“Ю-Эм-Би Интернэшнл “ ХХК
Copyright 2011 "UMB INTERNATIONAL"
Mongolian
English
“Ю-Эм-Би Интернэшнл” ХХК нь Тайваний “Su-Ao Coral” Корпорацийн Монгол улс дахь цорын ганц албан ёсны төлөөлөгч бөгөөд эх орондоо Тайвань, Италийн шүр, алт, цагаан алт, монет, очир эрдэнэ болон бусад төрлийн эдлэл, гоёл чимэглэл борлуулдаг.
Худалдан авагчид “Скай супермаркет” (Чингис зочид буудал), Гранд Плазад (Баруун дөрвөн зам) тус тус байрлах дэлгүүрүүдэд манай компанийн бараа бүтээгдэхүүнийг үзэж сонирхон, худалдан авч болно. Тансаг хэрэглээний гоёлын эдлэлд зүй ёсоор хамаарах манай бүтээгдэхүүн дотор шүр болон бусад чулуугаар хийсэн хөөрөг, хөөрөгний шүрэн толгой, эмэгтэй эрэгтэй гоёл чимэглэлийн эдлэл, шашины хэрэглэл хийгээд гар урлалын бүтээлүүдийн өргөн сонголт бий. Харин одоо шүр хэмээх хосгүй эрдэнийн талаар товч өгүүлье.










Шүр нь амьтны, ургамлын болон эрдэсийн ертөнцийн төгс уялдаа болдгийн хувьд давташгүй нэгэн зүйл юм. Өсч үрждэг энэхүү амьд биет бол чулуу ч биш, бодис ч биш харин тэнгис далайн усанд амьдардаг далайн биет юм. Шүр нь Япон, Тайвань, Зүүн-Хойд Австрали, Малайн хойг, Улаан болон Газрын Дундад тэнгис, Бискайн хойг, Канарын болон Мидүэйн арал, Сардин, Тунис, Алжир, Югослав болон Түркийн эрэг дагаж амьдардаг. Шүр гэхээр эх дэлхийн нэгэн төрлийн гайхамшиг болох Өмнөд тэнгис ба Австралийн шүрэн арлууд өөрийн эрхгүй санаанд орж ирдэг. Өөр хоорондоо нэгдэн нийлж, шохойн араг яс бүрдүүлэх явцад нялцгай биетүүд сая сая жилийн турш бүхэл бүтэн арал үүсгэдэг байна.

Байгальд цагаанаас тод улаан хүртэл 350 гаруй өнгө зүсмийн шүр байдаг ч хамгийн тархсан нь улаан, цайвар ягаан, ягаан болон цагаан өнгийнх. Улаан тэнгисд амьдардаг Акбар хэмээн нэрийддэг хар шүр, Африк тивийн баруун эргийн дагуу амьдардаг акори хэмээх цэнхэр болон хөх шүр нь хамгийн үнэтэйд тооцогддог. Хамгийн түгээмэл нь улаан шүр бөгөөд тэр нь улаан, хар, цэнхэр өнгийг дотроо агуулан шингээсэн байдаг.
Copyright 2011 "UMB INTERNATIONAL"LLC
www.umb.mn
www.su-ao.com