“Ю-Эм-Би Интернэшнл “ ХХК
Copyright 2011 "UMB INTERNATIONAL"
Mongolian
English
 
 
 
 
 
Хүн төрөлхтөн эрт дээр үеэс шүрийг муу муухайгаас хамгаалах ариун сахиус болгон хэрэглэж, тахин шүтэж ирсэн. Орчин үеийн үзмэрч мэргэд ч шүр нь айдас түгшүүр сарниулан, гэр бүлийн амьдралд эерэг сайнаар нөлөөлдөг гэж үздэг. Эрт цагаас уламжлагдан ирсэн энэхүү итгэл бишрэлийг одоо хэр хүүхдийн хүзүүнд шүр хэлхсэн зүүлт зүүлгэдгээс олж харж болно. Дурласан залуу сэтгэл алдарсан бүсгүйдээ хайрын анхны бэлэг сэлт болгон шүрэн зүүлт дурсгадаг байсан бөгөөд шүр нь бүсгүй хүний өнгө зүс, арьсанд таатай нөлөө үзүүлдэг гэж үзэж ирсэн.

Монголчууд шүрийг хар хэл амнаас хамгаалж, олон төрлийн өвчин эмгэгийг анагаах увидастай хэмээн шүтдэг. Хятадууд шүрийг урт нас удаан жаргал авчирдаг гэж үзэхээс гадна ширүүн салхийг номтгох чадвартай гэж чандлан шүтэж, тэр бүү хэл өргөн дэлгэр гол мөрөн гатлахдаа шүр өвөртлөн авч явдаг байжээ. Шүрийг цус зогсоох хийгээд ухаан самуурлыг арилгаж, оюун ухаан сэлбэх чадвартайг Хятадууд нотолсон байдаг нь сонин.
Одоогийн байдлаар шүрний үнэ дэлхийн зах зээл дээр ихээхэн өссөн ч, нөөц улам хомсдож, үүнийг дагаад эрэлт хэрэгцээ нь улам нэмэгдсээр л байна. Шүрийг зөвхөн хавар болон зун цагаар мэргэжлийн шумбагчид тусгай хэрэгслээр олборлодог.

.

Португаличууд толгойны өвчинг намдаахын тулд шүрэн зүүлт зүүдэг бол Англичууд шүрээр хоолойны өвчин эмчилэхэд, Мексикууд халуун буулгахад хэрэглэдэг гэнэ.

Улаан шүр нь Ази, Өмнөд Европ, Алс болон Ойрхи Дорнодын бүсгүйчүүдэд илүү зохидог гэж үздэг. Дэлхийн нэрд гарсан олон загвар зохион бүтээгчид алтан ээмэг бөгж, бугуйн тансаг цаг, бусад гоёл чимэглэлийн зүйл хийхдээ шүр хэмээх энэхүү хосгүй эрдэнийг өргөнөөр хэрэглэдэг.
Шүрийг аз хийморио сэргээх зорилгоор ашиглах нь олонтаа.
Ингэхийн тулд Та шүрээр гэрийн хаалга, цонхондоо цагны зүүний дагуу зурах мэт хүрсний дараа мөнөөх шүрээ гүнгэрваа буюу гэрийнхээ хойморьт залж хадгалахад л хангалттай. Аз хийморь ч сэргэж, айл гэр ч хамгаалагдана. Эртний далайн аялагчид ойр холын аялалд гарахдаа шүр авч явж, сүйрэл гамшигаас өөрийгээ хамгаалдаг байжээ. Харин бүсгүй Та Монгол гэргийн үс болон толгой тэргүүтний хосгүй сайхан чимэглэлд шүрийг хамгийн өргөн хэрэглэдэг байсныг, Эртний Ромын эмэгтэйчүүд эрчүүдийг татахын тулд шүрэн ээмэг зүүдэг байсныг, олон орны ард түмэн шүрийг хайрын сахиус хэмээн шүтэж ирснийг санаж явахад илүүдэхгүй.
Эрдэнэт хорвоон Эрдэнэсээр гоёж амьдаръя
Бурхны шашны цамын бүжгийн нэгэн зонхилох баг нь Жамсран догшин улаан сахиусын шүрэн баг билээ. Сүсэгтэн олон тус багийг гадна дотно ертөнцийг ариусган бадраах, оюун санааны уй гуниг, сэтгэл санааны шаналалаас ангижруулах, өвчин зовлонг зайлуулах, гай гамшиг саад тотгорыг арилгах, ач буяныг дэлгэрүүлэх, дайснаа дарах, урт удаан наслах увидастай хэмээн үзэж шүтэн биширч ирсэн.

Эмч домч, мэргэч төлөгчид шүрийг өргөнөөр хэрэглэдэг. Шүр эрдэнэ нь хар цагаан хэл ам, буг чөтгөр, уур хилэн, золгүй явдал, хүчирхийллэл, хор ууж хордохоос, хулгай болон үргүйдэлтээс хамгаалж, ухаан самуурал, айдас түгшүүрд автан, санаа сэтгэлээр унах, амиа егүүтгэхийг санаархах, айж цочрох ба хар дарахаас сэргийлж, харин оюун ухаан, эр зоригийг бадраах чадвартай гэдэг. Дэлхийн олон орны хүмүүс үр хүүхдээ муу муухай явдлаас хамгаалах зорилгоор олон мянган жилийн турш шүр хэрэглүүлсээр ирсэн. Ингэхийн тулд тэд хүүхэддээ хүзүү болон энгэрийн зүүлт зүлгэхээс гадна хүүхдийн өрөөнд шүр хадгалдаг байжээ.
“Ю-Эм-Би Интернэшнл” ХХК нь Та бүхэнд аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөж, шүр хэмээх хосгүй сайхан эрдэнийг зүүж эхээс төрсөн биеэ чимэхээс гадна аз жаргалт амьдрал, аз хийморио ивээн тэтгэх ховор нандин боломжийн тухай энэхүү яриагаа жаргааж байна.
Copyright 2011 "UMB INTERNATIONAL"LLC
www.umb.mn
www.su-ao.com